content top

Магтаал

Улсын тэргүүний 13-р сургуулийн магтаал

Улс дүүрэгтээ манлайлсан
Урдах амжилтууд нь бахдалтай юм
Улсынхаа Топ-20 д багтсан
Одоогийн амжилт нь сайшаалтай юм

Өргөө гэрээ 13-аар овоглосон
Өнөр бүлийн үе үеийн амжилтыг
Үгээр илэрхийлээд барахгүй юм
Өнөөгийн байдлыг нь хараад магтвал

Үүдээр нь ороход л сурахын хүсэл дүүрэн
Үй олон багачуудын өнгө төрхийг хараад
Үнэн сэтгэлээс бахархаж
Өөрийн эрхгүй өхөөрдөх баясах хослох юм

Хот улсдаа нэр нь түгсэн
Хориодхон сургуулийн нэг болсон
Топ сургуулийн өргөмжлөл тэргүүтэн
Толь шил болон гялалзана

Ололт амжилтыг нь илчилсэн
Олон арван өргөмжлөл цомоо
Орсон гарсан бүхэнд харуулан
Онцгой хүндэтгэлтэй залжээ

Орчин үеийн компьютороор тоноглогдсон
Ороод суухад бүхнийг хиймээр
Баялаг сайхан материалтай
Багш хөгжлийн төвтэй юм байна

Хэлийг интрнетээр сурч үзүүлсэн
Хэл яриа дуудлагаараа
Хаана ч гологдохооргүй болох
Хачин сайхан кабинеттай юм байна

Урагшаа хэд алхвал
Урлагийн ертөнцөд орж
Уран зургийн бүтээл
Урлангийн өрөө, кабинетууд байна

Ахиад цааш нь хэд алхахад
Амьдралд хэрэгтэй бүхнийг сургадаг
Багаж хэрэгслээр бүрэн хангагдсан
Бүтээлч хөдөлмөрийн кабинет байна

Нэг давхараар цааш аялабал
Нэр хаяг нь алдраар дүүрэн
Авьяас билигт багш нарын
Анги танхим олноороо байна

Уужуу өргөн чөлөө бүрт нь
Уух ус буцалгагч, суух ширээ сандал,
Ургах цэцэг, тоглох шатар цөм бүрэн
Урдаас угтаад мишээх шиг болно

Далан жилийн замналтай сургуулийн
Доод давхраар аялаад дуусаагүй ээ
Биеийн тамирын заал
Бие чийрэгжүүлэх кабинет

Хүүхэд хөгжлийн төв
Хүний эмч нар
Нийгмийн ажилтан
Нярав нягтлангийн өрөө

Урлагийн цэлгэр заал
Ундаасах үедээ ордог гуанз
Үсчин гоо сайхны өрөө гээд л
Үйлчилгээний нөхцөл цөм бүрэн юм

Жилээс жилд өнгөө зассан
Оноос онд амжилт нь батажсан
Үеэс үед хүүхэд шуугьсан
Их өргөөний нэгэн хэсэгт

Монгол түмний зан заншлыг
Мартах ёсгүйг гэрчилсэн
Зан үйлийн өргөө маань
Захирлын өрөөний дэргэд байна

Улсын Хаад ноёдын түүх шашдир
Удирдах засаглах ёс жаяг
Улс орнуудын газрын зураг тэргүүтнийг
Урд нь дэлгээд үзүүлэх кабинетууд

Баялаг сайхан материалуудтай байгалийн ухаан
Хэлний их соёлыг харуулсан
Математик мэдээлэл технологийн гайхамшиг
Мөн ч олон кабинетуудтай юм байна

Шил толь, ширээ сандал болсон
Сайхан сайхан анги танхимууд
Номын сан уншлагын танхим
Менежерийн болон багш нарын өрөө цөм

Нэмж барьсан өргөтгөлд нь орвол
Нялх балчрыг сургахад зориулсан кабинетууд
Сургалтын баялаг материалуудтай
Сурах таатай орчин бүрэн бүрдсэн юм байна

Айл гэр гэж бодвол
Арван гуравдугаар сургуульд байхгүй юм
Хүүхдэд ээлтэй энэ сургуульд маань
Хүнд ээлтэй бүхэн байна

Сургасан багш нар нь амжилтаар арвин
Суралцсан сурагч бүр нь
Суу алдраа дуурсгасан
Сайхан сургууль энэ байна

Ажилласан бүхэн хоргодмоор
Сурсан хүүхэд нь бахархмаар
Сайхан энэ сургуулийн минь
Саруул ирээдүй өөдрөг байна

Г.Онцгой/багш