content top

Мэндчилгээ

zahiral

Манай сургууль  үүсэж байгуулагдсан цагаасаа эхлэн нүүж суурьшсан газар бүхэндээ ард олондоо хүрээлэгдэж, амжилт бүтээл гаргаж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд 70 жилийн түүхэндээ олон мянган сурагчдад анхан шатны боловсрол олгосны гадна 8000 аад сурагчдад бүрэн бус,4000 гаруй сурагчдад бүрэн дунд боловсрол олгож 40,43,47,72,77,54,78,113 зэрэг  8 сургуулийг байгуулахад ам бүлээсээ салган нийлүүлж гаргасан 3-р хорооллын ууган бүрэн дунд сургууль юм.

Үе үеийн ажиллагсад суралцагсадын хичээл зүтгэл, эцэг эхчүүд, хүүхдийн байгууллагад элэг сэтгэлтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр дүүрэг, хот, улсын тэргүүний сургуулийн алдар цолыг шат дараалан авсан амжилтыг хадгалж “Нийслэлийн соёлч тэргүүний байгууллага”, “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, ”Дүүргийн хөдөлмөрийн аварга сургууль”, ”Хөдөлмөрч бүтээлч хамт олон”, ”Хүүхдэд ээлтэй сургууль” улсын Топ-20 ñóðãóóëüä  багтàн” Шилдэг менежменттэй сургууль” хэмээх цол гуншин нэмсэн амжилтаар түүхт 70 жилийнхээ ойг угтаж байна.

Даль жигүүрээ дэлгэсэн

Түм түмэн шавь нартаа

Азай буурал ахмадуудадаа

Ажил хөдөлмөр ундраасан

Ахмад суралцагчид та нартаа

Инээд баясал бялхуулсан

Төрөлх сургуулийн тань танхимаас

Эрдмийн харгуйд замчилсан

Ачит багш нарын тань сэтгэлээс

Төрөлх сургуулийнхаа 70 жилийн ойн

Түвшин энхийн мэндийг дэвшүүльеахирал С.Эрдэнэчимэг.