content top

Төгсөгчдийн зөвлөл

1. Зорилго

  • Үе үеийн төгсөгчдийн төрөлх сургуулийнхаа төлөө гэсэн сэтгэл зүтгэлийг нэгтгэн чиглүүлэх, хамтран ажиллах, харилцан холбогдох, мэдээллээр хангагдах боломжийг нээх
  • Сурагчдад төгсөгчдийн амжилт бүтээл, алдар гавъяаг үлгэрлүүлэн алдаршуулах тэднээр бахархах үзлийг төлөвшүүлэхэд туслах.
  • Сургуулийн хөгжлийн төлөө хамтран ажиллах, харилцаа холбоог бэхжүүлэх

2. Үйл ажиллагааны чиглэл

  • Сургуулийн веб сайтад төгсөгчидтэй холбоотой мэдээллийг байршуулах, мэдээлэл солилцох боломжоор хангаж ажиллах
  • Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгоход туслах, сурагчдад төгсөгчдөөрөө бахархах үлгэрлүүлэх ажлыг сургуультай хамтран зохион байгуулах
  • Төгсөгчдөөс мэргэжлийн чиг баримжаагаар нь бизнесийн, эрүүл мэндийн ажилтны, инженер техникийн ажилтны, урлаг спорт соёлын, шинжлэх ухаан боловсролын чиглэлээр холбоо байгуулж удирдлагаар хангаж, төгсөгчдөд хамтран ажиллах боломжийг нээх.
  • Тэмдэглэлт ой болон бусад арга хэмжээг хамтран зохион байгуулах

img3